Бидний тухай

Компанийн танилцуулга

     
Дэлхийн төгс боловсрол ТББ нь сургалт, семинар, уулзалт, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, гадаад хэлний түр сургалт явуулах, боловсролын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуултай хамтран ажиллах, хүүхэд залуучуудад сургалт, боловсролын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгөх, зорилгод нийцсэн бусад арга хэмжээг зохион байгуулдаг.
 
Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн боловсрол групп нь АНУ, Канад, Англи, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, АНЭУ, Франц, Герман зэрэг дэлхийн 25 орны шилдэг 500 гаруй Их, Дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж 100 гаруй оюутан залуусыг зуучлаад байна.
 
Бид зорилго, зорилтынхоо хүрээнд дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
 
1.     Оюутнуудад гадны сургуулиудын талаарх зөвөлгөө, мэдээлэл өгөх,
2.     Сургууль сонгоход нь туслах
3.     Сургуулиудад өргөдөл гаргах, урилга захиалах
4.     Баримт бичгийг бүрдүүлэлтийг хийх.
5.     Визний анкет бөглөх
6.     Зуны хөтөлбөр
7.     Оюутан солилцооны хөтөлбөр
8.     Сайн дурын ажилтны хөтөлбөр
9.     Баталгаат орчуулга
10. Бүх төрлийн виза мэдүүлэг
11. Урилга захиалга
12. Зочид буудлын захиалга
13. Онгоцны билет захиалга
14. Угтах үйлчилгээ
             
 
Бидний уриа
 
ДЭЛХИЙД ГАРАХ ГҮҮР ЧИНЬ БИД БАЙЯ – LET US BE YOUR BRIDGE TO THE WORLD
 
Алсын хараа
 
Монголын оюутан залуус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчин болох түүхийн түүчээ нь бид байна.
 
Эрхэм зорилго
 
Манай байгууллага дэлхийн олон улс орны их дээд сургуулиуд, ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж албан ёсны төлөөлөгч болох.  Гадны оюутан залуус монголд суралцах боломж нөхцөлийг нэмэгдүүлнэ.  Боловсролын чиглэлээр хүртээмжтэй, өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.