АНУ-ын коллежууд Урлаг, Шинжлэх ухаан, Нийгмийн ухаан, гэх зэрэг ерөнхий мэдлэгийн 2 жилийн мэргэжлийн зэрэг олгодог. Эдгээр коллежууд нь мөн дунд ахлах сургуулийн сурагчидад, нийгмийн бүлэг хүмүүст, ажилчид болон иргэдэд техникийн болон мэргэжил хичээлийн програмууд байдаг. Та өөрийн сонголтоор том сургуулийн орчинтой хотын төвд байрлах/хотын захад байрлах коллежуудаас эсвэл жижиг сургуулийн орчинтой хотын захад суралцах боломжтой.
Коллежд сурч буй оюутан өөрийн суралцсан кредитээ баклаврын сургалтын программд дүйцүүлэх боломжтой. Коллежд суралцсан кредит нь Их дээд сургуульд суралцсан хичээлээс нь бага зүйл мэдэж авах ч гэсэн хямд төлбөрөөр кредит дүйцүүлэж байгаа хэрэг юм. Коллежууд их дээд сургуультай харьцуулахад элсэлтийн хувьд илүү уян хатан байдаг.
Орон нутгийн коллежууд коллеж их дээд сургуулийн 4 жилийн хөтөлбөр буюу коллежийн кредитийг Их дээд сургуульд дүйцүүлдэг програмтай байдаг. Энэ 2+2 хөтөлбөр нь Баклаврын зэргийг 2 жил коллежд сурсаны дараа 2 жил Их дээд сургуульд суралцаж төгсөөд авна гэсэн үг юм.
Коллежууд нь АНУ-д био эрүүл мэндийн технологи, биотехнологи, робот, лазер эмчилгээ, интернет компьютерийн технологууд, газар зүйн мэдээллийн систем зэрэг чиглэлүүдээр чанартай боловсрол олгодогоороо тэргүүлдэг. Цөөн хүүхэд Коллежийн анги нь олон улсын оюутнуудад Англи хэлээ гүнзгийрүүлэн суралцах бэлдэх, академик боловсролын талаар мэдэж авах, АНУ талаар илүү ихийг олгойход нь илүү дэмжлэг болдог.
Мөн Коллежууд маш олон төрлийн программуудтай ялангуяа олон улсын оюутнуудад зориулсан Олон улсын соёлын өдөрлөгүүд, болон зөвлөгөө өгөх, кареер төлөвлөлт, суралцах чадваруудыг эзэмшүүлэх, хичээлийн зааварчилгаа гэх мэт програмууд байдаг.

Баклаврын зэрэг
АНУ-д Баклаврын чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бол хамгийн эхний хийх алхам бол өөрт тохирсон их дээд сургууль, коллежийг олох хэрэгтэй.
Таны боловсролын, хувийн, санхүүгийн материалууд таны явах хүсэлтэй сургуулийн шаардах материалуудтай нийцэх ёстой. АНУ-д улсын коллеж болон их дээд сургуульд элсэн орох хүсэлтэй байгаа бол хамгийн багадаа 12 – 18 сар сургуулийн судалгаагаа явах бэлтгэлээ хийсэн байх ёстой.
АНУ-ын баклаврын боловсрол нь урлаг болон шинжлэх ухааны өргөн мэдлэг дээр суурилсан байдаг. Өөрийн хүссэн мэргэжилээрээ суралцахаас гадна өөрийн сонголтоор хичээлийн өргөн сонголттойгоор сонгон суралцах боломжтой байдаг. Оюутан нарийвчилсан мэргэжлийн хичээлүүдийн кредит цагийг цуглуулсанаар Баклаврын зэрэгээ авдаг. Кредит цагийг өөрөөр долоо хоногын хэдэн цагийг хичээл судалсанаар тодорхойлох боломжтой. Курс хичээл болгон тогтсон кредит цагтай, сургууль салбар болгон төгсөхөд шаардлагатай кредит цагууд байдаг.
Бакалаврын зэрэг ихэнхдээ бүтэн цагийн хичээлээр 4 жилийн хугацаанд дуусдаг. АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад оюутнуудад зөвлөгч байдаг бөгөөд оюутнуудыг төгсөхөд нь ямар хичээл сонгох шаардлагатайг зөвлөдөг байна.
Дипломын сургалт
АНУ-д 1000 гаруй их дээд сургууль төгссөн магистрантурт суралцаж байгаа тул докторын зэрэгтэй сургууль, хөтөлбөрийн талаархи судалгаа хийхэд хангалттай цаг хугацаа хэрэгтэй. Та АНУ-ын коллеж, их сургуульд элсэн орохын тулд хичээлийн жилээс 12-аас 18 сарын өмнө хайх хэрэгтэй.
АНУ-д дипломын сургалтын хоёр үндсэн магистр, доктор зэрэгтэй. Аль аль нь эрдэм шинжилгээний болон хичээлийн хөтөлбөрийг хослуулсан байдаг. Дипломын боловсрол нь гүнзгийрүүлсэн сургалт, мэргэшсэн сургалтаар тодорхойлогддог. Магистрын дипломын зэрэг нь баклаврын зэрэгээс илүү хувиараа суралцах хөгжүүлэх хичээлүүд түлхүү байдаг.
Богино хугацааны сургалтууд
АНУ-д 12 сар ба түүнээс доош богино хугацаагаар суралцах маш олон гайхалтай сургалтын хөтөлбөрүүд байдаг. Их сургуулиуд болон бусад байгууллагуудын санал болгож буй хөтөлбөрүүдээс гадна АНУ-ын Элчин сайдын яамнаас олгодог J-1 солилцооны зочины хөтөлбөр хичээл заах, судалгаа хийх, ур чадвараа харуулах дээшлүүлэх ажлын байран дээрх сургалтад хамруулах олон боломжуудыг санал болгодог.
Хичээлийн програмууд:
Солилцооны хөтөлбөр
Их дээд сургуулийн солилцооны хөтөлбөр
Мэргэжлийн ажилтаны солилцооны хөтөлбөр
Сертификат үнэмлэх олгох боловсролын програм
Дадлагжих
Хамтран түншүүд дээр айлчлах, эрдэмтэд эрдэм шинжилгээний айлчлал хийх