Ахлах сургууль төгсөн хөтөлбөр
АНУ-д ахлах сургууль төгсөх хөтөлбөр буюу Нigh school complition program in USA
Энэхүү хөтөлбөр нь 10-р анги төгссөн 16 нас хүрсэн ахлах сургуулийн хүүхдүүд суралцах боломжтой.
Энэ хөтөлбөрийн гол давуу тал нь Коллежийн шаардлагатай байгаа 90 кредитийг дүүргэсний дараа АНУ-ын Ахлах сургуулийн Диплом, Коллежийн зэрэг (Associotes) зэргийг цуг авч төгсөх юм. Ихэнхи оюутнууд энэ хоёр зэргийг дунджаар 2 жилийн хугацаанд дүүргэдэг. Ингэснээр АНУ-н Их, дээд сургуульд хоёр жил сурч Баклаврын зэргийг авах боломжтой болох юм.
#Тавигдах шаардлага: 16 нас хүрсэн байх, ахлах сургуулийн 10-р ангиа “В”-ээс дээш дүнтэй буюу 3.0 дүнтэй төгссөн байх ёстой.
#Тэтгэлэг: Гадаад оюутнуудад зарлагдсан тэтгэлэгт хамрагдах боломжтой хэдий ч энэ нь хязгаарлагдмал тоотой байдаг. Ийм оюутнуудын маань суралцаж байгаа байдал буюу дүнгийн үнэлгээ маш чухал юм.
#Байрны_мэдээлэл: Айлд амьдрах, Байранд амьдрах гэсэн 2 төрлийн сонголттой. Америк айлд амьдарснаар америк гэр бүлиийн амьдрал, зан заншил сурахаас гадна англи хэлээ маш хурдан хугацаанд дээшлүүлэх боломжтой юм.
#Сургалтын төлбөр: Жилийн 9’300-9’600 орчим ам.доллар. Сургалтын төлбөрийг бүтнээр эсвэл семестрийн тоогоор хуваан төлөх боломжтой. Ихэнх коллежууд 3 семестртэй байдаг.
Элсэлтиийн хугацаа: 1, 4, 7, 10 саруудад тус бүр элсттэй байдаг.
- Англи хэлний ямар нэгэн оноо шаардлагагүй
- Нэг ангид 10-35 оюутантай
- Сургалтын төлбөр бага
- Аюулгүй, тохилог сургалтын орчин
- Коллежийн зэрэг авснаар Бакалавр зэрэг олгох сургалтанд 2 жил хамрагдах боломжтой
- Их дээд сургуульд тэтгэлэг авах магадлал өндөр.