Түгээмэл асуулт хариулт

Манайх АНУ, Их Британи, Ирланд, Австрали болон бусад Азийн болон Шенгений бүсийн орнуудад хэлний бэлтгэл болон дипломын сургалтуудад зуучилдаг.
Азийн орнууд руу суралцахаар явах нь харьцангүй хямд. Харин европын орнуудын хувьд Скандинавын орнууд, Ирланд, Польш Швед Орос Украин зэрэг улсууд нь хамгийн бага сургалтын төлбөртэйгөөрөө толгой цохьдог.
Ихэнх орны 7 хоногийн 20 цаг, амралтын өдрүүд болон нийтээр амрах амралтын өдрүүдээр 40 цаг албан ёсоор ажиллах эрхийг гадны оюутнуудад өгдөг.
18-с дээш насны суралцагч оюутан нь өөрийн сонирхол, боломжинд тулгуурлан хаана ч амьдрах боломжтой. Харин насанд хүрээгүй оюутан нь сургуулийн кампус болон гадуур байрлах сургуулийн эзэмшлийн орон сууц, сургуультай гэрээтэй айлд сонгосон нөхцөлийн хүрээнд амьдарч болох бөгөөд ойр дотны төрөл садны гэрт мөн амьдрах боломжтой байдаг.
Визны хариу нь виз мэдүүлж байгаа улсаасаа хамааран өөр өөр хугацаатай байдаг. Ихэнх Элчин сайдын яамдын материал боловсруулах хугацаа дунджаар 3-4 долоо хоног байдаг.
Энэ тохиолдолд виз мэдүүлж буй орны тависан нөхцөлөөс хамааран цахим хэлбэрээр мэдүүлэх эсвэл аль өөрт хамгийн ойр улсад суугаа тухайн виз мэдүүлэх улсын Элчин Сайдын Яамруу биеэр очин мэдүүлэх юмуу шуудангаар материалаа илгээх гэсэн сонголтууд байдаг.