18-с дээш насны суралцагч оюутан нь өөрийн сонирхол, боломжинд тулгуурлан хаана ч амьдрах боломжтой. Харин насанд хүрээгүй оюутан нь сургуулийн кампус болон гадуур байрлах сургуулийн эзэмшлийн орон сууц, сургуультай гэрээтэй айлд сонгосон нөхцөлийн хүрээнд амьдарч болох бөгөөд ойр дотны төрөл садны гэрт мөн амьдрах боломжтой байдаг.